
Америктаа борлуулалтаараа №1-т ордог ухаалаг утасны кейсний бренд Otterbox нь Apple компаны шинээр гарч буй iPhone 14-н бүх цувралуудад зориулсан шинэлэг бөгөөд бат бөх хамгаалагч кейснүүдээ үйлдвэрлэж эхэллээ. Мөн онцолж дурдахад анх удаа “Frē” загварын ус, цас, тоос, шороо нэвтэрдэггүй 360* бүрэн хамгаалалттай кейс нь OtterBox-н сайтад албан ёсоор нэмэгдлээ.
OtterBox-н гүйцэтгэх захирал Жим Парк хэлэхдээ “OtterBox компани нь iPhone-ий шинэ загваруудад зориулсан маш өргөн сонголтуудтай кейснүүдийг санал болгож байна” хэмээн дурджээ. OtterBox-ийн кейснүүд нь олон төрлийн гоёмсог өнгө, загваруудтайгаас гадна хамгийн гол нь бат бөх удаан эдэлгээтэй бөгөөд илүү нэмэлт хамгаалалтын давхаргатай хийгдсэн байдаг. Мөн энэ жил Magsafe соронзтой кейсүүд болон дагалдах хэрэгслүүд өргөн сонголттойгоор гарч ирж байна.
“Стиллэг” кейснүүд
iPhone 14 цувралуудад зориулан гаргасан OtterBox-н кейснүүд нь өнгө загварын сонголт ихтэй учир хүн бүр өөрийн сонирхолын дагуу сонголтоо хийн ухаалаг утсаа хамгаалангаа “гангалах” боломжтой. Symmetry загвар нь гоё тод өнгө, загварлаг шийдэлтэй, доргионы хамгаалалттай хатуу болон тунгалаг материалаар хийгдсэн ч ультра нимгэн кейс нь таны утсыг илүү гоёмсог цэвэрхэн харагдуулна. Мөн кейсний 50%-г дахин боловсруулсан материалаар хийснээр байгальд ээлтэй бөгөөд Амеркийн MIL-STD-810G цэргийн стандартаар гураваас тав дахин өндөр доргионы хамгаалалттай. Мөн таны утсыг доргионоос хамгаалахаас гадна карт, бэлэн мөнгө хадгалахад тохиромжтой дээд зэрэглэлийн арьсан кейс болох Strada Series-ийг та заавал үзээрэй.
Харин MagSafe Folio загварын тухайд хавтас нь тогтоогуурын үүрэг давхар гүйцэтгэх ба хавтсаа ашиглахгүй үед утаснаасаа салгаж болдогоор хийгдсэн.
Хэрэглэгчдийн хамгийн дуртай Defender цуврал:
Defender-н цувралууд нь OtterBox-ийн сонгодог бөгөөд өндөр хамгаалалттай кейснүүд бөгөөд утсаа хөдөө гадаа, гэр дотор хаана ч алдаж унагаахад ямар ч уналтаас үүдэн утсанд гарч болох гэмтлээс таны утсыг бүрэн хамгаалах зориулалттайгаараа онцлогтой.
MagSafe соронзтой утасны кейснүүд:
Та өөрийн iPhone-ий экосистемээ OtterBox MagSafe кейс болон бусад дагалдах хэрэгсэлтэй холбоорой. Symmetry+ болон Defender XT загварууд нь MagSafe соронзон технологитой хийгдсэн бөгөөд iPhone 14 болон OtterBox MagSafe дагалдах хэрэгслүүдтэй чөлөөтэй тохирч ажиллахаар сайжруулсагдсан.
Ус доргионы давхар хамгаалалттай кейс:
Frē цувралын усны хамгаалалттай кейснүүдийн 60% нь дахин боловсруулсан материалаас бүрдсэн бөгөөд ус нэвтэрдэггүй, 360 градусын хамгаалалттай. LifeProof брэндийн бүтээсэн Frē цуврал нь орчин үеийн хэв маяг бүхий, слим буюу нимгэн загвартай бөгөөд спорт, аяны болон ажлын орчинд усны хамгаалалттай хийгдсэн тул усанд утсаа авч орох, усанд алдаж унагах, 2 м өндрөөс унагаах зэрэгт утсыг тань найдвартай хамгаалахаар зориулалттай бүтээгдсэн.
Нэмэлт хэрэгслүүд:
OtterBox нь шинэ iPhone 14-д зориулсан утасны кейснүүдээс гадна олон төрлийн дагалдах хэрэгслүүдийг мөн танилцуулж байна. OtterBox-ийн MagSafe кейстэй утсыг MagSafe “3-in-1” утасгүй цэнэглэгчтэй эсвэл MagSafe карт holder буюу түрийвчтэй хослуулаарай. Мөн Amplify, Alpha Glass хэмээх бат бөх шилэн хамгаалалтаар дэлгэцээ хамгаалаарай. Технологийн шинэ сайжруулалтууд нь эдгээр дэлгэц хамгаалагчийг 40% илүү бат бөх болгож өгсөн.
Otterbox компаны тухай
OtterBox нь таны утсыг эрсдлээс хамгаалахын тулд өндөр чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. Колорадо мужийн Форт Коллинз хотын нэгэн машины гаражид эхэлсэн жижигхэн бизнес 20 гаруй жилд амжилтанд хүрч АНУ-д №1 борлуулалттай ухаалаг гар утасны кейсн брэнд болжээ. Мөн бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг өргөжүүлэн утасны дэлгэцний шилэн хамгаалалт, цэнэглэгч болон бизнесийн байгууллагуудад тохирсон шийдэл бүхий дагалдах хэрэгсэлүүдийг үйлдвэрлэдэг болсон байна.
OtterBox-н инноваци бүрийн цаана бусдад өгөх зорилго оршдог. OtterCares сангаар дамжуулан хүүхэд өсвөр үеийнхний бизнес болон энтэрпрэнур сэтгэлгээг хөгжүүлэхийн тулд олон хөтөлбөр, төслүүд хэрэгжүүлдэг.
OtterBox Mongolia Authorized Distributor хуудсаар зочлон уг брэндийн кейс болон дагалдах хэрэгсэлүүдийн талаар мэдээлэл аваарай.
Өнөөдрийн өндөр технологийн нийгэмд гар утас бол бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон. Үүнийгээ дагаад ухаалаг утсаа хамгаалах, тэр дотроо илүү загварлаг мөртлөө бат бөх кейсээр хамгаалах хэрэгцээ нэмэгдэж байна. Тэгвэл дэлхийд алдартай Францын ITSKINS болон AVANA брэндүүд эдгээр хэрэгцээг бүрэн хангаж, технологи, дизайн, аюулгүй байдлыг нэг дор багтаасан шийдлүүдийг санал болгож байна.ITSKINS нь Францад үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн олон оронд нэр хүндтэй, бат бөх, өндөр хамгаалалттай гар утасны гэрээрээ алдартай. Энэхүү брэнд нь ялангуяа аюулгүй байдал, уналтаас хамгаалах технологиороо онцгойлогддог.Hexotek хамгаалалтын системITSKINS брэндийн хамгийн том давуу тал бол тэдний патентлагдсан Hexotek™ Air Pocket Technology юм. Энэ технологи нь гэрийн булан хэсгүүдэд агаараар дүүргэсэн хөндийүүд үүсгэж, унасан тохиолдолд үүсэх доргилтыг шингээж утсыг гэмтэхээс сэргийлдэг. 3 метр хүртэл өндрөөс унасан ч таны утас бүрэн хамгаалагдана.MIL-STD 810G гэрчилгээтэйITSKINS-ийн ихэнх загварууд нь АНУ-ын цэргийн стандарт (MIL-STD 810G)-ийг хангасан доргионы хамгаалалттай байдаг. Энэ нь тухайн брэндийн хамгаалагч гэрүүд нь эрсдэлтэй ширүүн нөхцөлд ч ухаалаг утас хамгаалах чадвартай гэдгийг баталдаг.Minimalistic дизайн + Эко материалITSKINS нь зөвхөн хамгаалалтаар зогсохгүй, нарийн хийц, минимал дизайн, байгальд ээлтэй био суурьтай материал ашигладаг гэдгээрээ ялгардаг. Зарим загварууд нь дахин боловсруулсан хуванцар болон био задрах боломжтой материалаар хийгдсэн тул экологийн хувьд хариуцлагатай хэрэглээг дэмждэг.Avana бол Францын өсч буй шинэ үеийн гар утасны гэр үйлдвэрлэгч брэнд бөгөөд загвар, практикал байдал, байгалийн материалын хэрэглээг гол онцлог болгон хөгжүүлж байна.Тансаг дизайн ба нарийн хийцAvana-ийн гол онцлог нь чанартай ба байгалийн гаралтай материал ашиглан кейс хийдэг байдал юм. Энэ нь утасны гаднах төрхийг маш тансаг болгодог. Хэрвээ та утсаа бизнес болон өдөр тутмын орчинд тохирох дэгжин аксесуар болгож харуулахыг хүсвэл Avana хамгийн зөв сонголт юм.Уян хатан байдал ба хамгаалалтХэдийгээр тансаг хийцтэй ч, Avana брэнд хамгаалалтын чанарыг орхигдуулаагүй. Дотоод дэвсгэр нь зөөлөн микрофибрээр хийгдсэн тул утсыг зурааснаас хамгаалдаг бол гаднах бүрхүүл нь уналтаас үүсэх доргилтыг зөөлрүүлдэг. Зарим загварууд нь RFID хамгаалалттай халаастай тул таны карт, хувийн мэдээллийг цахим халдлагаас хамгаална.Экологийн хариуцлагаAvana нь тогтвортой хөгжлийг дэмжигч компани. Зарим бараа бүтээгдэхүүний хувьд FSC сертификаттай бөгөөд арьсан бүтээгдэхүүнүүд нь байгаль орчинд сөрөг нөлөөгүй аргаар боловсруулагдсан байдаг.ITSKINS илүү эргономик, хамгаалалт тал дээр төвлөрдөг бол AVANA нь загварлаг, дэгжин, фэшин мэдрэмжтэй хэрэглэгчдэд зориулагдсан бүтээгдэхүүн санал болгодог.Хэрэв та гар утсаа унахаас хамгаалах, хэт халалт, сэв зурааснаас хамгаалж найдвартай байлгахыг хүсвэл ITSKINS бол хамгийн зөв сонголт. Харин хэрвээ та гоо зүй, тансаг хэрэглээг эрхэмлэдэг бол AVANA таны амьдралын хэв маягт яг таарах болно.Өнөөдөр ухаалаг утсаа зөв хамгаалахын зэрэгцээ өөрийн хэв маягийг илэрхийлж чадах гэрийг сонгоорой — ITSKINS & AVANA, Францын чанар, дизайн, аюулгүй байдлын илэрхийлэл. Монгол дахь албан ёсны дистрибютер, оригнал дагалдах хэрэгслийн онлайн дэлгүүр cases.mn

Өнөө үед гар утас бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Гэвч үнэтэй ухаалаг утсаа санамсаргүй унагах, бага насны хүүхэд тоглож байгаад эвдэх зэрэг эрсдэл үргэлж дагалддаг. Тиймээс утсаа хамгаалахын тулд зөв гэр буюу кейс сонгох нь маш чухал юм. Доорх зөвлөгөөнүүд танд зөв утасны гэр сонгоход тусална.1. Доргионы хамгаалалттай эсэхийг шалгахУтсаа унагах хамгийн түгээмэл шалтгаан бол анзааралгүй гартнаас халтируулах, эсвэл хүүхдүүдийн санаандгүй хөдөлгөөн байдаг. Ийм үед энгийн нимгэн гэр утсыг хангалттай хамгаалж чаддаггүй. Тиймээс доргионы хамгаалалттай, уналтад тэсвэртэй гэр сонгох нь зүйтэй. Зарим гэрүүд MIL-STD-810G гэх мэт олон улсын стандартын туршилтыг давсан байдгийг анхаараарай. Энэ төрлийн гэрүүд нь уналтаас үүдэх доргилт, цохилтыг шингээж, таны утсыг эвдрэлээс найдвартай хамгаалдаг.2. Материалын чанарыг анхаарахГарын мэдрэмж, хамгаалалт хоёрыг зэрэг хангахын тулд сайн чанарын материалтай кейс сонгох хэрэгтэй. Силикон, TPU (thermoplastic polyurethane) болон поликарбонат зэрэг материалууд нь уян хатан чанартай, доргилтыг шингээх чадвартай байдаг. Зарим хосолсон кейсүүд гадна талаараа хатуу, дотор талаараа зөөлөн бүтэцтэй хийсэн байдаг нь хамгаалалтыг улам нэмэгдүүлдэг.3. Хэмжээ болон тохиргооТаны сонгож буй гэр утсанд яг таарах хэмжээтэй байх ёстой. Хэт сул эсвэл бариу гэр утасны товчлуурыг ажиллуулахад саад болохоос гадна хамгаалалтын чанарыг бууруулдаг. Оригинал эсвэл албан ёсны баталгаатай бүтээгдэхүүн сонгосноор энэ асуудлыг багасгах боломжтой.4. Дэлгэц ба камерын хамгаалалтГэр сонгохдоо дэлгэц болон арын камерын хэсгийг хэрхэн хамгаалдаг эсэхийг заавал шалгаарай. Ирмэг хэсгүүд нь бага зэрэг өндөрлөг байвал, унасан үед дэлгэц газар хүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн камерын хэсгийг хүрээлсэн нэмэлт хамгаалалттай кейс сонговол зураг авах линз гэмтэхээс сэргийлнэ.5. Дизайн ба хэрэглээний тав тухХэдийгээр хамгаалалт чухал ч гэсэн таны утасны үзэмж бас чухал. Зах зээл дээр олон төрлийн загвар, өнгө, хэв маягтай кейсүүд бий. Таны амьдралын хэв маягт тохирсон, өдөр тутам хэрэглэхэд эвтэйхэн гэр сонгоорой. Зарим кейсүүд нэмэлт функцтэй байдаг: картны оролттой, тавиур болон гарны оосор суурилуулах боломжтой гэх мэт.6. Ус, тоосны хамгаалалтХэрвээ та гадаа байнга хөдөлгөөнтэй байдаг бол ус, тоосны хамгаалалттай гэр сонгох нь зүйтэй. Энэ төрлийн кейсүүд нь бороо, ус асгарах зэрэг гэнэтийн нөхцөлд утсаа гэмтээх эрсдлийг бууруулдаг. Гар утасны гэр сонгохдоо зөвхөн гадаад үзэмжийг бус, хамгаалалтын чанар, материал, тав тух зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Санамсаргүй унагаах, бага насны хүүхэд утас унагах зэрэг тохиолдолд доргионы хамгаалалттай, сайн чанарын кейс таны утсыг олон янзын эрсдэлээс хамгаална. Тиймээс өөрийн хэрэгцээнд тохирсон чанартай гэрийг сонгон, гар утсаа урт хугацаанд аюулгүй хэрэглээрэй!

CNN Underscored мэдээллийн сувгаас CES 2023 олон улсын техник технологийн томоохон үзэсгэлэн яармагаас оны шилдэг бүтээл болон бүтээгдэхүүнүүдийг онцлолжээ.iPhone утас барьдаг хэрэглэгч нарын хувьд ар талдаа Magsafe соронзтой кейс эсвэл поп бариултай кейс хоёрын аль нэгийг сонгох шаардлагатай байдаг байсан ба энэ 2-г хослуулсан шийдэл байгаагүй юм. Харин энэ 2 технологийг нэг дор нэгтгэж шинэ загварын Otter-Grip хэмээх гар утасны гэрийг OtterBoх брэнд бүтээж уг үзэсгэлэн яармагаас энэ оны технологийн шилдэг 10 загвар дизайны нэгт багтжээ.2023 оны 2 сараас уг бүтээгдэхүүн худалдаанд гарч эхэлсэн ба $59.95 америк доллараар зарагдаж байгаа юм байна.Гар утасны гэр гарт эвтэйхэн бөгөөд алдаж унахаас сэргийлсэн барьцтай байх хэрэгтэй байдаг. Тиймээс хатуу тольгор боловч ар талдаа ил гаргаж ирээд хуруундаа хавчуулан барих бариултай ба эвхэгдэхээрээ кейснээсээ овойж илүү гарахгүй тул MagSafe соронзтой хослуулж болохоор болжээ. Энэ онцлогийн дагуу уг бүтээгдэхүүндээ OtterGrip хэмээх нэр өгчээ.PopSocket кейсны ард байрлах товчин бариул нь утсыг барьцтай болгодог ч эвхэгдсэн байхдаа тороод байдаг мөн утасгүй цэнэглэгч болон Magsafe төхөөрөмж дээр уялдаггүй. Харин OtterGrip кейс нь энэ асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн АНУ-н “MIL STD” цэргийн стандартын 3X доргионы хамгаалалттай мөн бактер үрждэггүй гадаргуутайгаараа давуу талтай ажээ.Дөнгөж гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүн тул одоогоор зөвхөн Apple-н iPhone 14 цувралын гар утсанд тохирох загвар худалдаанд гарсан байна. Монгол улсад албан ёсны дистрибютерээрээ дамжуулан бусад улс орны адил зэрэг худалдаанд гарсан ба гар утасны дагалдах хэргэслийн технологийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмжээ.Otterbox компани нь АНУ-н нэртэй брэнд бөгөөд салбартаа борлуулалтаараа тэргүүлдэг ухаалаг утасны өндөр чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. 25 жилийн инженер технологийн туршлагаараа энэхүү зах зээлд тодорч гарч ирсэн брэнд бөгөөд гар утасны гэр, цэнэглэгч болон бусад дагалдах хэрэгсэл, мөн аяны хэрэгсэл үйлдвэрлэдэг.
