CNN-ий мэдээнд OtterBox брэндийн 2023 оны шинэ загварын кейсийг онцолжээ

2023 оны 04 сарын 18

CNN-ий мэдээнд OtterBox брэндийн 2023 оны шинэ загварын кейсийг онцолжээ

CNN Underscored мэдээллийн сувгаас CES 2023 олон улсын техник технологийн томоохон үзэсгэлэн яармагаас оны шилдэг бүтээл болон бүтээгдэхүүнүүдийг онцлолжээ.

iPhone утас барьдаг хэрэглэгч нарын хувьд ар талдаа Magsafe соронзтой кейс эсвэл поп бариултай кейс хоёрын аль нэгийг сонгох шаардлагатай байдаг байсан ба энэ 2-г хослуулсан шийдэл байгаагүй юм. Харин энэ 2 технологийг нэг дор нэгтгэж шинэ загварын Otter-Grip хэмээх гар утасны гэрийг OtterBoх брэнд бүтээж уг үзэсгэлэн яармагаас энэ оны технологийн шилдэг 10 загвар дизайны нэгт багтжээ.

2023 оны 2 сараас уг бүтээгдэхүүн худалдаанд гарч эхэлсэн ба $59.95 америк доллараар зарагдаж байгаа юм байна.

Гар утасны гэр гарт эвтэйхэн бөгөөд алдаж унахаас сэргийлсэн барьцтай байх хэрэгтэй байдаг. Тиймээс хатуу тольгор боловч ар талдаа ил гаргаж ирээд хуруундаа хавчуулан барих бариултай ба эвхэгдэхээрээ кейснээсээ овойж илүү гарахгүй тул MagSafe соронзтой хослуулж болохоор болжээ. Энэ онцлогийн дагуу уг бүтээгдэхүүндээ OtterGrip хэмээх нэр өгчээ.

PopSocket кейсны ард байрлах товчин бариул нь утсыг барьцтай болгодог ч эвхэгдсэн байхдаа тороод байдаг мөн утасгүй цэнэглэгч болон Magsafe төхөөрөмж дээр уялдаггүй. Харин OtterGrip кейс нь энэ асуудлыг бүрэн шийдсэн байна. Мөн АНУ-н “MIL STD” цэргийн стандартын 3X доргионы хамгаалалттай мөн бактер үрждэггүй гадаргуутайгаараа давуу талтай ажээ.

Дөнгөж гарч ирж байгаа шинэ бүтээгдэхүүн тул одоогоор зөвхөн Apple-н iPhone 14 цувралын гар утсанд тохирох загвар худалдаанд гарсан байна. Монгол улсад албан ёсны дистрибютерээрээ дамжуулан бусад улс орны адил зэрэг худалдаанд гарсан ба гар утасны дагалдах хэргэслийн технологийн ертөнцөд шинэ өнгө төрх нэмжээ.

Otterbox компани нь АНУ-н нэртэй брэнд бөгөөд салбартаа борлуулалтаараа тэргүүлдэг ухаалаг утасны өндөр чанартай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг. 25 жилийн инженер технологийн туршлагаараа энэхүү зах зээлд тодорч гарч ирсэн брэнд бөгөөд гар утасны гэр, цэнэглэгч болон бусад дагалдах хэрэгсэл, мөн аяны хэрэгсэл үйлдвэрлэдэг.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл