2025 оны 04 сарын 28
Өнөө үед гар утас бидний өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болжээ. Гэвч үнэтэй ухаалаг утсаа санамсаргүй унагах, бага насны хүүхэд тоглож байгаад эвдэх зэрэг эрсдэл үргэлж дагалддаг. Тиймээс утсаа хамгаалахын тулд зөв гэр буюу кейс сонгох нь маш чухал юм. Доорх зөвлөгөөнүүд танд зөв утасны гэр сонгоход тусална.
Утсаа унагах хамгийн түгээмэл шалтгаан бол анзааралгүй гартнаас халтируулах, эсвэл хүүхдүүдийн санаандгүй хөдөлгөөн байдаг. Ийм үед энгийн нимгэн гэр утсыг хангалттай хамгаалж чаддаггүй. Тиймээс доргионы хамгаалалттай, уналтад тэсвэртэй гэр сонгох нь зүйтэй. Зарим гэрүүд MIL-STD-810G гэх мэт олон улсын стандартын туршилтыг давсан байдгийг анхаараарай. Энэ төрлийн гэрүүд нь уналтаас үүдэх доргилт, цохилтыг шингээж, таны утсыг эвдрэлээс найдвартай хамгаалдаг.
Гарын мэдрэмж, хамгаалалт хоёрыг зэрэг хангахын тулд сайн чанарын материалтай кейс сонгох хэрэгтэй. Силикон, TPU (thermoplastic polyurethane) болон поликарбонат зэрэг материалууд нь уян хатан чанартай, доргилтыг шингээх чадвартай байдаг. Зарим хосолсон кейсүүд гадна талаараа хатуу, дотор талаараа зөөлөн бүтэцтэй хийсэн байдаг нь хамгаалалтыг улам нэмэгдүүлдэг.
Таны сонгож буй гэр утсанд яг таарах хэмжээтэй байх ёстой. Хэт сул эсвэл бариу гэр утасны товчлуурыг ажиллуулахад саад болохоос гадна хамгаалалтын чанарыг бууруулдаг. Оригинал эсвэл албан ёсны баталгаатай бүтээгдэхүүн сонгосноор энэ асуудлыг багасгах боломжтой.
Гэр сонгохдоо дэлгэц болон арын камерын хэсгийг хэрхэн хамгаалдаг эсэхийг заавал шалгаарай. Ирмэг хэсгүүд нь бага зэрэг өндөрлөг байвал, унасан үед дэлгэц газар хүрэхгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. Мөн камерын хэсгийг хүрээлсэн нэмэлт хамгаалалттай кейс сонговол зураг авах линз гэмтэхээс сэргийлнэ.
Хэдийгээр хамгаалалт чухал ч гэсэн таны утасны үзэмж бас чухал. Зах зээл дээр олон төрлийн загвар, өнгө, хэв маягтай кейсүүд бий. Таны амьдралын хэв маягт тохирсон, өдөр тутам хэрэглэхэд эвтэйхэн гэр сонгоорой. Зарим кейсүүд нэмэлт функцтэй байдаг: картны оролттой, тавиур болон гарны оосор суурилуулах боломжтой гэх мэт.
Хэрвээ та гадаа байнга хөдөлгөөнтэй байдаг бол ус, тоосны хамгаалалттай гэр сонгох нь зүйтэй. Энэ төрлийн кейсүүд нь бороо, ус асгарах зэрэг гэнэтийн нөхцөлд утсаа гэмтээх эрсдлийг бууруулдаг.
Гар утасны гэр сонгохдоо зөвхөн гадаад үзэмжийг бус, хамгаалалтын чанар, материал, тав тух зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэх хэрэгтэй. Санамсаргүй унагаах, бага насны хүүхэд утас унагах зэрэг тохиолдолд доргионы хамгаалалттай, сайн чанарын кейс таны утсыг олон янзын эрсдэлээс хамгаална. Тиймээс өөрийн хэрэгцээнд тохирсон чанартай гэрийг сонгон, гар утсаа урт хугацаанд аюулгүй хэрэглээрэй!